Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Саруул” хорооллын В4 блокд барилгын осол гарч хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй БХБ-ын сайд Д.Цогтбаатар ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал батлав.
Одоогийн байдлаар Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрын дарга Ц.Ганбат тэргүүтэй уг ажлын хэсгийн мэргэжилтнүүд “Саруул” хорооллын барилгын ослын газар ажиллаж, санал дүгнэлт гаргаж байна.
Дашрамд дурьдахад Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-ны шинэ бүтэцдээ Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрыг анх бий болгосон бөгөөд барилгын осол, эрсдэлд яамны зүгээс дүн шинжилгээ, судалгаа хийж, цаашид бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх, ялангуяа аюулгүй ажиллагааг хангахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байр суурь баримтлан ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс бодлогын хүрээнд аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжиж ажиллаж болох, тэдэнд юу хэрэгтэй байгааг олж харж шийдэж өгөхөд гол анхаарлаа хандуулж, цаашид өнгөрсөн хойно нь бус ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааг хангасанг, асуудал үүсэхээс өмнө шийддэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл (2)