Засгийн газар нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэх шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд нэгээс хоёр удаа цахим хэлбэрээр авдаг болох юм. Энэ цахим санд тулгуурлан бусад төрлийн үйл ажиллагааг шат, дамжлагагүйгээр явуулахаар шинэчлэн зохицуулах юм байна. Түүнчлэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, аудитын тайлангийн стандартыг орчуулж, боловсронгуй болгох зэрэг төрийн зарим чиг үүргийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд нэмж шилжүүлэхээр болжээ.