1.3 тэрбум хүний дарга, дэлхийн бодлогыг тодорхойлогч, 61 настай Ши
Жинпиний фото түүхийг хамтдаа эргүүлцгээе. Тэрээр БНХАУ-ын том даргын
гэр бүлд төрж, аавтайгаа цөлөгдөж, өвөг дээдсийнхээ тосгонд гундуухан
амьдарч, амьдралын хатууг биеэр мэдэрсэн нэгэн юм. Ийм амьдрал дундаас
дэлхийн хамгийн том гүрний, хамгийн залуу удирдагч болон тодорч гарч
ирсэн түүний хувь тавиланг эрс өөрчлөхөд шийдэмгийн зан, шинэчлэлийн
бодлого, энгийн сайхан харилцаа нь нөлөөлсөн гэж дүгнэжээ.
БНХАУ-ын
төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ши Зонгсун хоёр
хүүгийн хамт. Нилээд хэдэн жилийн дараа тэдний хувь тавилан орвонгоороо
өөрчлөгдөж цөллөгт явах болно. Харин хоёр хүүгийн нэг нь үнс нурман
дундаас босч ааваасаа том албан тушаалд очно.
Ши Жинпин “Хятадын Харвард” гэх Цинхуа их сургуулийг төгсчээ. Сайн анзаарвал Хятадын бүхий л томчууд энэ сургуулийг төгссөн байдаг уламжлалыг тэр эвдсэнгүй.
Зэрэгцэж зогссон Хятад залуус.
Цөллөгт байх үеийн гэр бүлийн фото
Цэвэрхэн Бээжин залуугийн цээжинд олон мөрөөдөл бий...
Анхны өнгөт зурагуудынх нь нэг гэж Хятадын цахим хуудсанд бичжээ. Аав хоёр хүүгийнхээ хамт.
1969-1975 он буюу Соёлын хувьсгалын жилүүдэд Ши Жинпин өвөг дээдсийнхээ нутаг болох хөдөөгийн тосгодод ажиллаж, амьдарсаар байв. Энэ нь түүний ирээдүйн карьерт үлэмж их тус болов. Эгэл жирийн энэ имиж Хятад үндэстэнд таалагдсан юм.
Аягатай цай, цонхны тавцангаар дүүрэн тоостой цаас, ногоон хүрэмтэй Ши Жинпин
БНХАУ-ын дарга, тэргүүн хатагтай хоёрын хайр сэтгэлийг илчлэх фото. Тэднийг 1986 онд найзууд нь танилцуулан суулгажээ. Харин энэ зурагнаас өмнө Ши дарга гэрлэж байжээ. Гэвч өмнөх амьдралыг нь Хятадын ард түмэн мэдэхгүй. Улсын нууц!
Хятадын цахим ертөнцөд ихээхэн алдартай, тэргүүн хатагтайн анхаарал татах залуугийн позууд.
Ши Жип Пиний эхнэр Пэн Лиюанийг Хятад эмэгтэйчүүдийн амьд домог, мода тодорхойлогч, “дарга” дуучин, “төмөр уяраагч”, үндэсний эх гэх мэтээр түмэн янзаар нэрлэнэ.
Өдөр бүрийн шахуу уулзалт, төрийн нүсэр их ачаанд түүртэж, аавыгаа түрдэг тэргэн дээр суулган асрах, ээжийгээ хөтлөх хүүгийн үүргээ умартаж яваагүй гэж Хятадын том хэвлэлүүд онцлон бичжээ.
Шин
Жинпин 2013 оны 18-р Төв хорооны III Их хурлаас дарга болохдоо БНХАУ-ын
нийгэм, эдийн засаг, хуулийг шинэчлэх 60 зорилттой хөгжлийн төлөвлөгөөг
батлуулсан юм. Энэ бол түүний “Хятад мөрөөдөл”-д хүрэх стратеги.
Түүний энэ стратегийг олон улсын ажиглагчид “БНХАУ түүхэндээ ийм зоримог
шинэчлэл хийх зориг, зүрх гаргаж байгаагүй” гэж дүгнэсэн нь түүнийг хэн
болохыг хэлээд өгнө.
Ши
Жинпиний шинэчлэлийн бодлогыг Дэн Сьяопины 1978-1993 оны шинэчлэлтэй
дүйнэ. Гэхдээ илүү ардчилсан, нээлттэй гэсэн хоёр хүчин зүйлээр илүү
гарна гэж ярих болжээ.
Ши Жинпин Хятадын эдийн засгийг ардчилах бодлого явуулахад нэг том хүчин зүйл нөлөө үзүүлсэн. Тэрээр Фужиан, Зежиань, Шанхай гэх мэт Хятадын эдийн засгийн аварга бүсүүдийг удирдаж байсан туршлага билээ.
Ши Жинпин БНХАУ-ын дарга болохдоо “Хятад мөрөөдөл”-ийг биелүүлнэ гэж амлалт өгсөн юм. Түүний энэхүү санаачилга, мессежийг дэлхийн хэвлэлүүд “Агуу дэвшил” хэмээн өөрөөр тодорхойлж ирэв.
2049 он гэхэд БНХАУ-ыг тунхагласны 100 жилийн ой болно. Тэр үед БНХАУ дэлхийн хамгийн өндөр оргилоос хүн төрлөхтөнтэй мэндчилнэ гэж Ши Жинпин хэлжээ. Өөрөөр хэлбэл АНУ, Япон, БНСУ, Европын орнууд хөгжлөөрөө БНХАУ-ын ард бичигдэнэ гэсэн үг юм.
Ши Жинпин тариачдад газрыг нь өмчлүүлэх бодлого баримтлахаа зарласан. Үүнийг нь барууны ертөнц “коммунизмыг задлах их төлөвлөгөө” гэж нэрлэх болов.
БНХАУ-ын эдийн засгийг технологийн хувьд дэлхийд гаргана гэж мэдэгдсэн. Тиймээс өндөр технологи, инноваци, технологийн үйлдвэрлэлд голлох хөрөнгө оруулалтыг чиглүүлж байна. Энэ бодлого нь БНХАУ-ыг хүчирхэг болгох нэг нууц гэж ярих болов.
Ши Жинпин БНХАУ-ын дарга болоод авлигалын эсрэг коммунист тэмцлийг өрнүүлж, авлигад идэгдсэн барсуудаас эхлээд ялаа шумуулыг хүртэл шалгахаа мэдэгдэв.
Түүний авлигалын эсрэг тэмцлийн цаана гурван гол бодлого бий гэж улс төр судлаач Дэн Юүвэн бичжээ. Нэгд: Ард түмний дунд баатар болон эрх мэдлээ баталгаажуулах, Хоёрт: Хятад орныг шинэчлэх төлөвлөгөө авлигыг устгахгүйгээр явахгүй, Гуравт: Коммунист намынхаа унасан нэр хүндийг сэргээн бэхжүүлэх аж.
Ши Жинпин БНХАУ-ын дарга болоод батлан хамгаалах салбарын зардлаа огцом нэмлээ. Тухайлбал 2014 оны армийн салбарных нь төсөв ДНБ-ний өсөлтөөс давж 12.2 хувьд хүрэв. Батлан хамгаалахад 132 тэрбум ам.доллар төсөвлөсөн нь 2007 оныхоос хоёр дахин их хэмжээ гэж шинжээчид дүгнэв.
Ши Жинпиний эрхэм хүсэл “Хятад хүн шоргоолж шиг хөдөлмөрлөхөөсөө илүү оюунлиг, бүтээмж өндөртэй болох" юм.
Түүний өвөг дээдсийг Юнаны Монголчуудаас гаралтай гэж зарим хэвлэлүүд бичих болов. Үнэн эсэхийг зөвхөн өөрөө л гэрчилнэ.
Тэр итгэлийг биш хатуу зарчимыг баримталдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)