Улс орны эдийн засаг улам л хүндэрч байна. Эрх баригчид амласан ёсоор эдийн засгаа эрчимжүүлэх биш харин ч өр зээлээ нэмэх гарцыг хайж эхлэв. Бүр өр зээлийг улам замбараагүй болгох гэж байна. "Дуртай төрийн байгууллага нь чадлынхаа хэмжээгээр зээлээрэй" гэдэг зарчимаар асуудалд хандахаар болжээ. Учир нь удахгүй хэлэлцэх гэж байгаа "Өрийн удирдлагын тухай" хуулинд хэд хэдэн ноцтой заалтыг тусгачихаад зүтгүүлж байна.
Нэгдүгээр төрийн өмчит аж ахуйн нэгж, нийслэл, бүх дүүрэг, аймгийг чадлынхаа хирээр өр зээл авахыг зөвшөөрөх бололтой. Учир нь уг хуулинд "Засгийн газрын зээллэг, өрийн баталгааг УИХ-аас, орон нутгийн зээллэгийг ИТХ-аас баталдаг байх"-аар тусгасан гэнэ. Эндээс дүгнэж үзвэл орон нутгийн ИТХ-ынхан хэлэлцээд зээл авах эрхтэй болох гэж байна. Монголын түүхэнд ингэж аймгууд бие даагаад зээл авч байсан түүхгүй. УИХ-аар хэлэлцээд аймгууддаа хэрэгтэй байгаа зүйлд хувиарлаж ирсэн. Харин одоо аймгууд өөрсдөө зээл авах эрхтэй болно. Бас нийслэл, бүх дүүрэг зээл авах эрх нээгдэнэ. Тэгэхээр нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ынханы эрх мэдэл огцом нэмэгдэнэ гэсэн үг. Төрийн мөнгөөр Бразилд 18-уулаа хөлбөмбөг үзэж байгаа зоригтой хүмүүс хэдэн ч төгрөгийг бие дааж авчихаад зарцуулчихаж дөнгөнө. Хамгийн аймшигтай нь аймгууд бие дааж гаднаас авах зээлийнхээ барьцаанд юу өгөх вэ? гэдэг асуудал урган гарна. Мэдээж орон нутагт байх ашигт малтмалын орд газруудаа л атгуулна гэж өчигдөржин цахим ертөнцөд шуугив. Ийм том эрх нээж өгөхөөр улайрч байгаа эрх баригчид таг.
Үнэхээр орон нутаг бүр өөрийнхөө ашигт малтмалын ордыг барьцаалаад зээл аваад байвал энэ улсын эв нэгдэл, бүрэн бүтэн байдал, газар нутгийн аюулгүй байдал гэх мэт эрхэм нандин зүйлүүдэд асар том асуудал тулгарах нь гарцаагүй. Ер нь орон нутаг бие дааж зээл авах цаг болсон уу? гэдэг асуултанд хариулт өгөх хүн алга. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол орон нутгийн ардчилагчид зээл авах эрх нээж өг гэж шахалт үзүүлсэн бололтой. Тэгээд л тэдэндээ боломж олгож байгаа гэсэн тэнэмэл мэдээлэл ч их түгж байна. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газрын санаачилгаар нийслэл, бүх дүүрэг, аймгуудад зээл авах эрхийг нээж өгөх ажил ихээхэн асуудал, тэмцэл, маргаан дагуулж мэдэхээр байна.
Хоёрдугаарт Засгийн газар өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж ДНБ-ний 70 хувьд хүргэх гэсэн санаархал сөрөг хүчний хатуу хамгаалалттай тулгарах нь тодорхой болоод байна. Учир нь сөрөг хүчнийхэн өрийн хэмжээг нэмэх гэж зүтгэвэл тэмцлийн янз бүрийн хэлбэрийг ашиглахаар бэлтгэж эхэлсэн сураг гарлаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ынхан өрийн хэмжээг нэмэгдүүлэх гэж хүчээр зүтгүүлвэл ийм ийм арга хэмжээ авна гэсэн дараалсан нарийн төлөвлөгөө гаргаж түүн дээрээ хүчээ төвлөрүүлэн ажиллах болсон гэнэ. Тэр ч бүү хэл өр зээлийг нэмэгдүүлвэл хөлбөмбөгийн халуун фанатуудыг ингэж ашиглаж болно гэсэн маш том төлөвлөгөөг боловсруулсан сураг гарлаа.
Ийнхүү эрх баригчид өр зээл авах гэж хүчээр зүтгээд сөрөг хүчний ширүүн тэмцэлтэй тулгарах уу? эсвэл өр зээлийн асуудлаар сөрөг хүчин, бие даагчид гээд бүхий л түвшинд ярилцаж аядуу бодлогоор явах уу? гэдэгээс олон зүйл шалтгаалах болчихжээ.

Сэтгэгдэл (13)