Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас эдийн засагтай холбоотой зарим асуудлуудыг тодрууллаа.
- Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" арга хэмжээ үр дүнгээ өгнө гэж бодож байна уу?
- Би эдийн засагчийн хувьд санал бодлоо хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг эхлэх үед гадны оронд эмчилгээ хийлгэж байсан учраас идэвхтэй оролцож чадаагүй юм. Гэхдээ Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр бол чухал хэрэгтэй. Манай эдийн засаг өнөөдөр уналтын байдалтай байгаа. "Оюутолгой", "Мобиком", "Эм Си Эс" гэх том компаниуд ажилчдаа халж байна. Энэ бүгдийн ард барьцаатай орон сууцны зээлүүд байсан. Эсвэл хэрэглээний зээлүүд байгаа. Тэр бүгд одоо муу зээл болж хувирлаа. Энэ нь эргээд банкуудад муугаар нөлөөлнө. Мөн гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Төсвийн орлого их тасарч байна. Энэ нь нөгөө талдаа манай эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдийг бүглийг нь муутгаж байгаа юм. Тэгэхээр Эдийн Засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ бид ганцаараа бярдаад хийнэ гэж болохгүй. Учир нь манай эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээлтэй хамт өсч байгаа. Жишээлбэл Чингис бондын 1.5 тэрбум ам доллар манай эдийн засагт нэг их том өсөлт болохгүй. Энэ бол жижигхэн мөнгө. Гадаадаас чөлөөтэй, өөрийнхөө урсгалаар орж ирж байгаа хөрөнгө оруулалт бол маш их хөрөнгө. Үүнийгээ алдчихаад байна. Түүнийг эргүүлж авахын тулд бид нар алдсан итгэлийг нь сэргээх ёстой.
- Хамгийн эхэнд хэрэгжүүлэх зөв арга хэмжээг та юу гэж харж байгаа вэ?
- Бодлогоо зөв тодорхойлох ёстой. Хэмнэлттэй, тогтвортой зөв бодлоготой байх хэрэгтэй. Залгамж чанартай байх ёстой. Маш зөв хууль, эрх зүйн орчинтой байх хэрэгтэй. Холбогдох хуулиадаа баталмаар байна. Тухайлбал Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Байгалийн хий, Шилэн дансны тухай хуулиа батлах хэрэгтэй байна. Засгийн газрын оролцоог багасгах талаар Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манай бүх бизнесүүд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх бус саад болоод байна.
- "Төв банк"-ны үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
- Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монгол банк оролцдог нь бодлогын хувьд буруу. Ер нь “Төв банк” зах руу мөнгө гаргаж оролцдог туршлага дэлхийд байдаггүй. Харин өмнөх жил Монголын төв банк тийм үйлдэл гаргалаа. Дөрвөн их наяд төгрөг гаргасан. Түүний ард тус мөнгөтэй тэнцэх доллар байх ёстой. Доллар нь байхгүй учраас төгрөгийн ханш уначихлаа шүү дээ. Үүнтэй тэнцэх хэмжээний доллар гадны зах зээлээс оруулж ирэхгүй бол төгрөг тогтворжих ямар ч боломж байхгүй. Гэхдээ бид гадны зах руу гаръя гэхээр манай улсын нэр хүнд олон улсад уначихаад байна. Бидэнд итгэж мөнгө өгөх хүн, банк байхгүй болчихсон. Тийм болохоор бид өөрсдийгөө сахилгажуулж, бүсээ чангалах хэрэгтэй. Хэмнэлттэй байх хэрэгтэй байна.
- Бүсээ чангалж чадахгүй байгаа юм биш үү?
- Төсвийн үргүй зардал маш их байна. Бид хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулж чадахгүй байгаа. Маш их хэрэгтэй, хэрэггүй байшин барьж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Өнөөдөр бид өөрсдөдөө хэрэгтэй хөрөнгө оруулалтаа олоод эргээд төлөх чадвартай төсөлд мөнгөө зориулах ёстой. Бид дэлхийн зах зээлээс ийм үнэтэй мөнгө зээлчихээд зам бариад байвал гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэхгүй болоод байна шүү дээ.
- 888 төслийн талаар та ямар бодолтой байгаа вэ?
- Сайхан төслүүд. Гэхдээ хэрэгжихэд маш төвөгтэй. Мөнгө нь байхгүй.
- Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Үүнийг та хэр цагаа олсон зөв хууль гэж бодож байгаа вэ?
- Ер нь ганц Татварын хууль биш Монголд мөнгө тогтдог хууль, эрх зүйн орчинтой баймаар байна. Мөнгөтэй хүн бүрийг шоронд хийж, шалгаж байгаа нь мөнгө Монголоос зугтахын шинж. Америк сүүлийн 10 жил эрчимтэй хөгжсөний гол нууц нь бизнесмэнүүдээрээ оролдоогүйд байгаа юм.

Т.Хулан
Сэтгэгдэл (2)