Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног эхлээд хорь гаруй хоног өнгөрлөө. Тэд энэ 100 хоногийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, стратегийн чухал ач холбогдолтой зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байна.
Харин хаанахын аль орд газрыг ашиглахаар болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нийт 10 гаруй орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөөд байгаа аж. Гэхдээ зарим ордын нэр эхнээсээ ил болоод байгаа. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох төслийг УИХ-аар хэлэлцүүлээд баталсан. Ингэснээр тус ордын нийт 34 хувийг төр эзэмших эрхтэй болж байгаа юм. Гэхдээ 34 хувийн ашгийг хүртэхийн тулд багагүй хөрөнгө оруулалтыг тус ордод оруулна. Үүнээс гадна Асгатын мөнгөний орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын орд, Хөшөөт, Хотгор, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Цайдамнуур, Гачууртын алтны орд зэрэг газар багтаж байгаа аж. Дээрх газруудад судалгаа хийгээд зарим ордыг нь тусгай хамгаалалтаас нь гаргаад стратегийн орд газар гэсэн ангилалд оруулж ашиглах юм байна. Харин үүнийг нь УИХ дахь сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж байгаа юм. Гэсэн ч засгийн газар байгалийн арвин их баялагтай орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь тодорхой нь зүй ёсны хэрэг. Тиймээс сэхээнд байгаа эдийн засгийг өндийлгөж чадах ордууд нь хэдий хэр хэмжээний баялагтай, ямар газрууд вэ? гэдгийг 24tsag.mn цувралаар таницуулж байна.
Ямартай ч эдгээр орд газруудыг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ.
Харин МАН- ын бүлэг үүнийг эсэргүүцэж онгон дагшин газруудыг гадныханд өгч эдийн засгаа тэтгэх нь өнөөдөртөө ашигтай ч ирээдүйдээ ихээхэн хохиролтой гэж байгаа юм. Харин эдийн засагчид болоод зарим улс төрчдийн зүгээс зарим ордуудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. МАН-ын бүлэг зээл ч авахуулахгүй, орд газар ч ашиглуулахгүй улс төр хийж ажлыг гацааж байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Асгатын мөнгөний орд
Эдийн засгийг аврахаар тэргүүн фронтод яваа газар бол Асгатын мөнгөний орд юм. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг Стратегийн ач холбогдолтой ордод хамруулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон учир “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ордын 50 хүртэл хувийг Монголын төр эзэмших эрхтэй. Улаанбаатар хотоос баруун зүгт 1800 км, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 7369.8 тонн мөнгө, 227,436.6 тонн зэс, 101,413.9 тонн сурьмагийн нөөцтэй. Урьдчилсан тооцоо, судалгаагаар тус ордоос жилд 300 мян.тонн хүдэр олборлон 13.5 мян.тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой аж. Монросцветмет компани тус ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна. Цагаан суваргын орд
Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул нь хийгдэж нөөцийг нь тогтоосон учир нийт хөрөнгийн 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг ярьжээ. Зэс, молибдений арвин их нөөцтэй. Тодруулбал молибдений агуулгатай 10,64 сая тонн зэс, хүдрийн нөөцтэй. Түүнчлэн сульфатын 0,53% Cu,0,018% молибдений агуулгатай 240.1 сая тонн зэс молибденийнхүдрийн нөөцтэй. Тус орд нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Жилд 14.6 сая тонн хүдэр олборлон 17.4 жил ашиглах бөгөөд хөрөнгө оруулалтаа 6.6 жилд нөхөх тооцоотой. Төмөртэйн төмрийн орд
Тус орд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог бөгөөд боломжит нөөцийг 229,3 сая тонн гэж тогтоосон байдаг аж. Үүнээс 2011 онд 265,1 м.тн, 2012 онд 1235,3 м.тн, 2013 онд 1 сая тн хүдэр олборложээ. Нарийн сухайт нүүрсний орд
Тус орд нь Улаанбаатар хотоос баруун урагш 850 км, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт оршдог. 2007 онд ордын нөөцийг 229 сая тонн эрчим хүчний нүүрс, 188 сая тонн коксжих нүүрс гэж тогтоосон. 2003 оноос ашиглаж эхэлсэн ба Монголын Алт ХХК болон Саусгоби сэндс ХХК зэрэг компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд жилд тус ордоос 18 сая тонн нүүрс олборлох аж.Цайдам нуурын нүүрсний орд
МАН-ынхны ашилаж болохгүй хэмээн хамгаалаад буй тус орд нь Төв аймгийн Баян сумын нутагт байдаг аж. Нүүрсний нийт нөөц нь 6,8 тэрбум тонн учир газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд ашиглахад тустай гэж судлаачид үздэг. Гачууртын алтны үндсэн орд
Төв аймгийн нутагт орших Гачууртын алтны үндсэн ордын нөөцийг 40 тонн гэж тооцжээ. Уг орд нь тогтоогдсон нөөцийн хэмжээний хувьд улсын болон бүс нутгийн эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх боломжтой, Монгол Улсын эрдэнэсийн санг баяжуулахад өндөр ач холбогдолтой юм. Ямартай ч эдгээр орд газруудыг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ.
Харин МАН- ын бүлэг үүнийг эсэргүүцэж онгон дагшин газруудыг гадныханд өгч эдийн засгаа тэтгэх нь өнөөдөртөө ашигтай ч ирээдүйдээ ихээхэн хохиролтой гэж байгаа юм. Харин эдийн засагчид болоод зарим улс төрчдийн зүгээс зарим ордуудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. МАН-ын бүлэг зээл ч авахуулахгүй, орд газар ч ашиглуулахгүй улс төр хийж ажлыг гацааж байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)