УИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг баталж Засгийн газрын дэргэд ажлын хэсэг гаран ажиллаж байна. Гэвч эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр батлагдсан өдрийн маргааш нь л ам.долларын ханш мянга найман зууг давсан. Хөтөлбөр эхлээд 14 хонож байхад үндэсний агаарын тээвэрлэгч Изинис Эйрвиз компани дампуурлаа зарласан юм. Тэгвэл хөтөлбөр батлагдсанаас 20 хоногийн дараа олон улсын санхүүгийн стандарт зэрэглэл тогтоодог Moody’s агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Мөн шатахуун импортлогч компаниуд бензинийхээ үнийг нэмэх болсноо дуулгав.Энэ бүхнээс үзэхэд эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр баталснаар өсөлтийиг биш хямралыг улам идэвхжүүлээд байна уу? гэх дүгнэлтийг өөрийн эрхгүй хийхэд хүргэж байна.
Манай улсын зээлжих зэрэглэл 2012 оны сонгуулиас хойш гуравдахь удаагаа буурч байна. “Standart and poors”-ийн үзүүлэлтээр манай улс зээлжих зэрэглэл “ВВ+” хэтийн төлөв нь эерэг болтолоо өсөөд байсан. Харин 2013 онд “ВВ+” зэрэглэлийг “В+” болгон бууруулж хэтийн төлвийг эерэг гэж тодорхойлсон бол 2014 оны 04-р сарын 29-нд “В+” зэрэгллийг хэвээр үлдээж хэтийн төлвийг “эерэг” байсныг “тогтвортой” болгон бууруулсан билээ. “Standart and poors”-ийн энэхүү дүгнэлттэй “Moody’s” санал нэгдэж байсан. Тэгвэл “Moody’s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг “В1” хэвээр үлдээж хэтийн төлвийг “тогтвортой”-гоос “сөрөг” гэж буруулснаа тайландаа тусгажээ. Олон улсын эдгээр агентлагуудын дүн шинжилгээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн бодитой мэдээлэл хүргэдэг. Ийнхүү зээлжих зэрэглэл буурч байгаа нь манай улсад хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд асар их сөрөг нөлөөтэй байдгийг эх сурвалжууд онцолж байна.
Зээлжих зэрэглэлийг буулгах болсон шалтгаанаа сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад өрийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж, гадаад валютын албан нөөц буурсан, 2013 оноос хойш зээлийн өсөлтийн хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалсан байна. Нэрлэсэн дүнгээр гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдэж 2013 оны байдлаар 18.9 тэрбум долларт хүрсэн. Энэ нь ДНБ-ний 158 хувьтай тэнцэж байгаа бөгөөд тус үзүүлэлт нь B1-с B3 үнэлгээтэй улсуудын дундажаас нэлээд өндөр дүн юм.
Эрх баригчид төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас гадуур өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр болоод байгаа. Үүнийг шинжээчид төсвийн сахилга бат сул төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт муу гэж дүгнэж байна. Мөн эрх баригчид хөгжлийн банк, төрийн өмчит компаниудын хувьцаа, бондыг Засгийн газрын өр гэж тооцохгүй байгаа. Тэгвэл олон улсын санхүүгийн шинжээчид үндэсний нийт өр төлбөрөөр тухайн улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байна.
Монгол Улсын эдийн засагт өрийн дарамт бодитойгоор бий бол, ойрын ирээдүйд энэ нь валютын ханшийн хямралд хүргэж болзошгүй болохыг шинжээчид онцолж байна. Түүнчлэн инфляцийн түвшин өндөр, зээлийн хурдацтай өсөлт нь банк санхүүгийн тогтвотой байдлыг сулруулж, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөлөхөөр байна гэдгийг тайландаа онцолсон байна.
Мөн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой бус, уул уурхайн томоохон төслүүдийн ирээдүй тодорхойгүй, БНХАУ-ын эдийн засгийн хурд саарч Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний борлуулалтын үр ашиг багассан зэрэг шалтгаанаар Монголын зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийн “сөрөг” гэж тодорхойлж байгаа ажээ.
Хэрвээ Засгийн газар өрийн хэмжээг нэмэгдүүлж, төв банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлогын хажуугаар төсвийн гадуурх бондын хөрөнгө оруулалтаар зах зээлд нөлөөлөх байдлаа үргэлжлүүлбэл энэ нь ганцхан уул уурхайгаас хамааралтай, гадаадын хөрөнгө оруулалтын эрчимжил багатай манай улсад гарцаагүй эдийн засаг, санхүүгийн хямрал авчирна гэдгийг олон улсын экпертүүд зөвлөж байна.

Сэтгэгдэл (5)