Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамнаас Самурай бондын талаар холбогдох албаныханд тайлбар хүргүүлсэн нь хүмүүсийн сонирхолыг татаад байна. Улмаар энэхүү тайлбарт УИХ-ын гишүүд хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрсдийнхөө өнцөгөөр янз бүрийн асуудал дэвшүүлж байгаа юм.
Юутай ч тайлбарт яг юуг онцлон тэмдэглэсэн талаар мэдээлж байна.
Тус тайлбарт "Өнгөрсөн онд Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд харилцан айлчлал хийсэн, мөн Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр батлагдсан зэрэг хоёр орны харилцаанд чухал жил бол өнгөрсөн сэтгэл хангалуун байна. Сүүлийн үед “Самурай” бондтой холбоотой шүүмжлэл бүхий мэдээлэл гарах болсон бөгөөд үнэн бодит байдлын талаар мэдээлэлгүйн улмаас ийм нөхцөл байдал үүслээ гэж үзэж байна. “Самурай” бондыг босгоход Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ баталгаа гаргах болсноор хөрөнгө оруулагчдын дунд эрэлт, хэрэгцээ ихэсч бондын зах зээлд арилжаалагдах нөхцөл бүрдсэн бөгөөд санхүүгийн зах зээлд өндөр итгэл хүлээсэн энэ банкнаас гаргасан баталгааны ачаар уг бондыг бага хүүтэй гаргах боломжтой болсон. Мөн хэвлэлээр мэдээлж байгаачлан Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ бонд гаргахдаа баталгааны хугацаа /10 жилийнх/-ных нь шимтгэлийг нэг дор хүлээн авсан. Тус банкны схем нь өнөөг хүртэл Индонез, Мексик, Филиппин зэрэг нийт 11 орны 16 удаагийн бонд гаргахад ашиглагдаж ирсэн бөгөөд тэдгээр улсуудаас баталгааны шимтгэлийг мөн адил урьдчилан нэг дор авсан. Ийнхүү баталгааны шимтгэл төлөх арга нь зах зээлийн жишгийн дагуух үйл явц бөгөөд шимтгэлийн хэмжээний тухайд ч дээрх банкны зүгээс Монголын талд урьдчилан тайлбар хийсэн учир Монголын тал энэ бүхнийг харгалзаж санхүүжилтийн ерөнхий нөхцөл байдлыг сайтар ойлгосны үндсэн дээр бонд гаргахаар шийдвэрлэсэн гэж ойлгож байна.
“Самурай” бондыг гаргах үйл ажиллагааг Монголын Засгийн газар болон Хөгжлийн банкны хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлж чадсан билээ. Харин зарим хэвлэлээр Японы тал ашиг хонжоо хөөн Монголын талд тулгасан мэтээр мэдээлж байгаад туйлын харамсч байна. Энэхүү захидлаар дамжуулан үнэн бодит байдлыг ойлгохын хамт бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулна гэдэгт найдаж байна" гэжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)