Калийн физиологийн үүрэг, ач холбогдол
Кали нь карбонат ба хлорид байдлаар буюу эсвэл калийн бусад давс, органик хүчил байдлаар ургамлын гаралтай хоол тэжээлд агуулагдаж тэр нь хоол боловсроход маш амархан уусмал төлөвт шилжиж шингэдэг онцлогтой.
Калийн ионы нөлөөгөөр эд эсэд 60 гаруй төрлийн биохимийн урвал явагддаг. Бие махбодид явагдах натри, калийн солилцоо хоорондоо нягт холбоотой бөгөөд цусанд калийн ионы хэмжээ багасахад натрийн хэмжээ ихэсдэг. Энэ хоёрын солилцоог зохицуулахад бөөрний дээд булчурхайн даавар чухал үүрэгтэй оролцдог.
Эсийн мембран нь эсийн доторхи шингэнээс гаднах шингэн рүү калийн ионыг илүү их нэвчүүлэх сонгомол чанартай ба түүний үйл ажиллагаа нь эдгээр ионы концентрацийн ялгавраас шууд хамааралтай явагдана.

Цусны улаан бөөм дахь калийн ионы тохиромжтой хэмжээ нь гемоглобины уургийн хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий зөөвөрлөх үйл ажиллагааг дэмждэг.
Өөрөөр хэлбэл кали нь
• Хүчил шүлтийн тэнцвэр pH-г тогтмол хэмжээнд байлгах
• Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах
• Эсийн мэмбраны потенциалын ялгавар үүсгэхэд оролцох
• Эсийн бүрхүүлийг хэвийн байлгах
• Эд эсэд осмос даралтыг хэвийн байлгах
• Уургийн нийлэгжилтэнд оролцох
• Ферментийн кофактор болж эсийн дотоод солилцооны үед зарим фермэнтүүдийг идэвхижүүлэх
• Төв мэдрэлийн системд, сэрэл дамжихад оролцох
• Энергийн солилцоо
• АТФ, креатифосфат, ацетилхолинийя нийлэгжилтэнд оролцдог
• Уураг нийлэгжихэд /2гр уурагт 1ммоль кали хэрэгтэй/ оролцдог
• Гликоген нийлэгжих /1гр гликогенд 0,3 ммоль кали зарцуулагдна/
• Глюкоз фосфоржих
• Биеэс хорт бодисыг зайлуулах
• Хавдраас хамгаалахад онц чухал
Иймд кали нь юугаарч орлуулашгүй чухал макроэлемент юм.
Хоногийн дундаж хэрэгцээ:
14-өөс дээш насны хүмүүсийн хоногийн хэрэгцээ 4700мг
9-13 насны хүүхдүүдийн хоногийн хэрэгцээ 4500мг
4-8 насны хүүхдүүдийн хоногийн хэрэгцээ 3800мг
1-3 насны хүүхдүүдийн хоногийн хэрэгцээ 3000мг
7сартайгаас 1 настай хүүхдэд 700мг
6 сараас бага хүүхдэд (эхийн сүүгээр) 400мг
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд 5100мг
Калигаар баялаг хоол хүнс
Махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо (хургангуй, төмс, сонгино, өргөст хэмх, ногоон вандуй, лууван, улаан лооль), жимс жимсгэнэ (тоор, амтат жүрж, нимбэг, хар чавга, үзэм, тарвас, лийр, бөөрөлзгөнө, үхрийн нүд, гүүлс, алим)

Сэтгэгдэл (6)