Гал түймэрт орон гэрээ алдсан зургаан хүүхэдтэй гэр бүлд туслах аян өрнөж байгаа билээ. Уг мэдээлэл TV9 телевизээр анх цацагдаж, сайн сэтгэлт хүмүүс хандивын анд нэгдэж буй.
Тэдгээрийн нэг Улсын заан Б.Бат-Өлзий ирэх ням гарагт болох "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдааны байгаа хандивлахаар болжээ. Энэ тухайгаа тэр өөрийн фейсбүүк хуудсандаа "Хөөрхий зайлуул зургаан сайхан залуутай юм байна. Бүгдээрээ тусалъя. Олны хүч оломгүй далай гэж би лав 29-ны барилдааныхаа байг хандивлана" гэжээ.
Тэгвэл түүнтэй нэгдэн Улсын аварга О.Хангай цахим хуудсандаа "Гэр бүлээрээ элэг бүтэн эсэнд мэнд байна гэдэг жаргал шүү дээ. Байшин бол яах вэ? янзлаад засчихаж болно оо. Байшингаа засах үеэр нь дотор заслын материалуудыг нь өгье. Б.Бат-Өлзий, гурвын даваанд авъя гэж бодож байсан юм болихоос, олигтойхон барилдаарай" хэмээн хөгжилтэй байдлаар бичжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)