УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Алдагдсан боломжийн талаар яриад яахав гэж байна. Үгүй л дээ. Үр хойчдоо дахин ийм асуудал гаргуулахгүйн тулд захих хэрэгтэй. Айлын тал 13.9 тэрбум юанийн алдагдалд орсон гэж ярьсан байна. Үүн дотроо ирээдүйд барих өртгөө бас оруулсан байна. Жинхэнэ алдагдал нь 2.7 их наяд юань буюу 6.6 их наяд төгрөг.
Монголын тал 2015-2023 оны хооронд 232 сая тонн нүүрс экспортлох байсан байна. Энэ нь 18.5 тэрбум ам.доллар буюу 63.8 их наяд төгрөг. Бидний ОХУ-аас зээл авч өргөтгөл хийхээр хэрэлдээд байгаа мөнгөтэй харьцуулахад 12.3 мянган МВт станц барих хэмжээний мөнгө. Бид энийг ярих ёстой" гэв.