Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужийн домогт зохиолч М.Т.Васудеван Наир 91 насандаа таалал төгсчээ. Наир өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын хүндрэл оноштойгоор Керала мужийн Кожикоде дүүргийн эмнэлэгт очоод нас барсан аж.
Наир алдартай зохиолч байснаас гадна кино найруулагч, сценарист нэгэн байв. 1933 онд Керала мужийн Палаккад дүүрэгт төрсөн Наир багаасаа л ном унших дуртай нэгэн байв. Гэвч түүний гэр бүлийнхэн нь ном уншихыг нв дэмждэггүй байсан учир бага наснаасаа зохиол бичиж, тэдгээрийгээ сэтгүүлд хэвлүүлж байжээ.
Наир коллежид химийн чиглэлээр суралцаж, сургуулийн сурагчдад математикийн хичээл заадаг байсан. Дараа нь тэр нэр хүндтэй долоо хоног тутмын "Матрубхуми" сэтгүүлд ажиллаж, удалгүй зохиолчийн хувиар хэд хэдэн тууж, богино өгүүллэг, сонины булан, дурсамж, аялалын тэмдэглэлийн түүврүдээ тус сэтгүүлд нийтлэн алдарт хүрсэн.
Наир редакторын хувиар хожим алдаршсан олон залуу зохиолчдыг нээсэн гавьяатай. Найрын "Наалукетту" хамтарсан роман нь 1959 онд Кералагийн хамгийн өндөр утга зохиолын шагналыг хүртэж байв. Олон жилийн дараа тэрбээр уг номоороо төрийн шагнал хүртжээ.
Л.Баяр