Энэ оны хамгийн сүүлчийн үндэсний бөхийн барилдаан болох Үндэсний тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан энэ сарын 29-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно. Бүтэн жилийн амжилтаараа шалгарсан шилдэг 128 бөх барилддаг уламжлал тогтоод 13 жил өнгөрчээ. Уг барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий нар тус тус хоёр түрүүлж байлаа.
Тэгвэл бид та бүхэнд тус барилдааны өнгөрсөн жилүүдийн түрүү бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.
2011 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, Улсын аварга С.Мөнхбат
2012 он: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх, Улсын заан М.Өсөхбаяр
2013 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан
2014 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, Улсын аварга С.Мөнхбат
2015 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан
2016 он: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, Улсын арслан Р.Пүрэвдагва
2017 он: Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, Улсын харцага Т.Баасанхүү
2018 он: Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, Улсын харцага О.Хангай
2019 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий
2020 он: Цар тахлын улмаас өнжсөн.
2021 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий
2023 он: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр
2024 он: Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан
Харин өнөө жилийн барилдаанд бөх сонирхогчдын зүгээс Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Бат-Өлзий, С.Сүхбат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нарын бөхчүүд түрүүлэх өндөр магадлалтай гэцгээж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (8)