"Бүсчилсэн хөгжил"-ийн форум үргэлжилж байна.
Мэдээллийн эхэнд "Баруун бүс бол зах зээлтэйгээ холбогдох ёстой. Баруун бүсийн аймгуудад гурван том зах зээл бий. Энэ нь Улаанбаатар, БНХАУ, ОХУ юм, мөн бусад. Аймгууд руу автозамаар холбогдсон. Одоо зах зээл рүү гарах автозамууд руу анхаарал хандуулж ажиллах ёстой" гэв.
Баруун таван аймаг ДНБ-ээр \ихээс бага руу бичив\
- Ховд аймаг
- Увс
- Баян-Алгий
- Завхан
- Говь-Алтай байна.
Улаанбаатарыг оролцуулсан 7 бүсийн хэмжээнд "Баруун бүс" дундаж байна.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засаг хөгжиж байж ард иргэдийн амьдрал дээшилнэ. Тиймд эцсийн зорилго бол баруун таван аймгийг жигд хөгжүүлэх юм" гэлээ.
Орон нутгийн хөгжлийн индексээрээ 6 бүсээс 4-т байна.
Хөдөлмөр эрхлэлт:
- Завхан-76.6
- Увс -68.5
- Ховд -65.7
- Говь-Алтай -60.1
- Баян-Өлгий -55.5
Дундаж цалин: \2023 оны гуравдугаар улирал\
Улсын дундаж 2 сая
- Увс- 1.48
- Ховд- 1.49
- Баян-Өлгий- 1.37
- Говь-Алтай- 1.5
- Завхан- 1.56
Ядуурлын түвшнээр Баян-Өлгий аймаг улсын дундажаас дээгүүр байна.
Ажилгүйдлийн түвшин:
Хамгийн өндөр байгаа нь Говь-Алтай
Хамгийн бага нь Ховд аймаг байна.
Бүс дотор байгаа аймгуудын үзүүлэлтүүд жигд бус байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ын тоогоор
Ховд аймаг -1,731
Говь-Алтай- 864 \Энэ нь хүн амын тоотойй уялдсан\ байна.
М.Жаргал