
"Miyagawa dojo" нэртэй дэлхийн 13 оронд салбартай Япон Улсын бие хамгаалах урлагийн клуб монголд салбараа нээлээ.

"Miyagawa dojo" нэртэй дэлхийн 13 оронд салбартай Япон Улсын бие хамгаалах урлагийн клуб монголд салбараа нээлээ. Тус клубийг үүсгэн байгуулагч Мияагава Хирохито Азийн бие хамгаалах урлагийн долоон удаагийн аварга, таеквондогийн шинэчилсэн урлагийг дэлхийд таниулсан нэгэн аж. Тэрбээр эерэг хүндээ бэртэл учруулахгүйгээр биеэ хамгаалах, бие бялдар болон оюун санааны чадвар олгох урлагийг заах юм байна. Мияагава Хирохито хоёр монгол хүнийг багшаар бэлтгэжээ.
Цаашид япон Монгол Улсын бие хамгаалах урлагаар хичээллэдэг хүүхдүүдийн хооронд тулаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Улмаар ирэх арван хоёрдугаар сард Токиод болох дэлхийн чанартай тэмцээнд шалгарсан хүүхдүүдийг оролцуулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)