НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог билээ. Тодруулбал, НӨАТ-ын 2025 оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох учиртай. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу хэзээ шилжүүлж эхлэх талаар холбогдох газраас тодруулахад "Өнөөдрөөс олгож эхэлнэ" гэх мэдээллийг өглөө.
Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой.