Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогч Ч.Тэмүүлэн Вьетнамын дээд лигийн Сайгон Хит багт тоглохоор болжээ. Сайгон Хит багийн 3х3 сагсан бөмбөгийн бүрэлдэхүүнд монголчуудын сайн таних Кристофер Блэйк тоглодог аж. Өнгөрсөн жил зургаан багтай эхэлсэн тус лигт Сайгон Хит баг түрүүлжээ.
Ч.Тэмүүлэнгийн хувьд Хүлэгүүд багтай урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн жил дээд лигийн аварга болоход өөрийн хувь нэмрийг оруулсан юм. Мөн тэрбээр 3х3 сагсан бөмбөгөөр залуучуудын шигшээ багт дуудагдаж, олон улсын цөөнгүй тэмцээнд оролцсон туршлагатай.