УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 15:00 цагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ.
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн мэдээллийг сонсоно.
- Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх танилцуулга, мэдээлэл сонсоно.
Сэтгэгдэл (2)