НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хүйтэн дайн өшөө авахаар эргэн ирж буйг анхааруулж байна. Тэрбээр мөн Сирийн асуудал дэлхийн энхтайванд ноцтой аюул занал учруулж байгааг мэдэгджээ.
Сирид цохилт өгөхийг эсэргүүцсэн ОХУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнууд Сирид цохилт өгч эхэлсэн нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд болзошгүй дайны аюулыг зөгнөж байна.
Холбоотнуудын ялалтаар төгссөн дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ АНУ тэргүүтэй холбоотон орнууд хоорондоо үзэл суртлаар сөрөн зогсч, Хүйтэн дайныг эхлүүлсэн.
Таагүй уур амьсгалаар эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Антонио Гутеррес Хүйтэн дайн өшөө авахаар эргэн ирлээ. Гэвч хурцадмал байдлыг дэвэргэхээс сэргийлэх механизм, хамгаалалт өнгөрсөн үеийнхээс тэс өөр байна” хэмээн гишүүн орнуудад анхааруулж, үүсээд буй аюултай нөхцөл байдалд улс орнуудыг дор бүрнээ хариуцлагатай хандахыг уриалжээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензия АНУ-ыг химийн халдлагаар шалтаглан Башар Аль-Ассадыг түлхэн унагаж, цаашлаад ОХУ-ыг “барих” гэж оролдож байна хэмээн буруутгажээ. Харин үүний хариуд АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Никки Хэйли Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг өнгөрсөн долоон жилийн хугацаанд 50 гаруй удаа химийн зэвсэг ашигласан гэж буруутгасан байна.
АНУ болон Франц зэрэг орнууд Сирийн Дума хотод өнгөрсөн долоо хоногт Сирийн армийн цэргүүд босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь батлагдсан гэж мэдэгдсэн ч нэг ч албан ёсны нотолгоог дэлгэж тавиагүй юм. Сирийн Дума хотын зүүн Гута дүүрэгт зургаан долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 1700 орчим энгийн иргэн алагдсан бөгөөд ОХУ-Сирийн армийн цэргүүд хотыг босогчдоос чөлөөлөөд байгаа юм. Исламын Улс бүлэглэлийн хэдэн мянган босогчид өчигдөр хүмүүнлэгийн корридороор тус хотоос гарсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сирид болсон химийн халдлагад ОХУ ч бас хариуцлага хүлээх ёстой. Учир нь Москва Сирийн засгийн газрыг эртнээс дэмжиж ирсэн“ хэмээн буруутгасан юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл (11)