Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэрс олон нийтэд ил боллоо. Олны анхаарлыг татсан энэхүү мэдээллийг өчигдөр Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр зарлав. Тэрбээр "Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа..." хэмээн цахим ертөнцөд жиргэж орхив.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг Засгийн газраас томилсон бөгөөд уг ажлын хэсгийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр ахлаж байсан юм. Тэгвэл тэрбээр олны анхаарлын төвд байсан энэхүү асуудлыг ийнхүү ил болголоо.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээ (Тайлбар: Үнийн дүн сая төгрөг, сая ам.доллараар илэрхийлэгдсэн болно)
Зурган дээр дарж томруулж үзнэ үү.
PDF файлаар татах бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (23)