Өчигдөр УИХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулахаар МАХН-МҮАН-ы "Шударга ёс"
эвсэл хуралдсан. Харин энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр ирсэн гэж
албан бус эх сурвалж мэдээллээ.

Өчигдөр УИХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулахаар МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл хуралдсан. Харин энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр ирсэн гэж албан бус эх сурвалж мэдээллээ. Манайд мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлж буйгаар Н.Энхбаяр маргааш болох шүүх хурлаар түүнийг яллах нь тодорхой болсон, үүнд ч бэлтгэлтэй байгаагаа дуулгасан гэв. Н.Энхбаяр "Намайг яллах нь тодорхой болсон. Гэхдээ би бууж өгөхгүй" гэж хуралд оролцогчид болон УИХ-ын сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаа нэр дэвшигчдийг зоригжуулсан талаар хэллээ. Онцлох нь, Н.Энхбаяр МАН болон АН-аас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн нэрсийн жагсаалт эцсийн байдлаар гармагц "хар данс"-аа дэлгэхээр болсон аж. Сонгуульд өрсөлдөх болсон хүн нэг бүрийн талаар өөрийн мэдэх баримт, фактуудаа дэлгэх тухай ярьсан бололтой. 24tsag.mn-д мэдээлэл өгсөн эх сурвалж үүнийг өөрийн үгээр баталж байгаа ч одоогоор үнэн эсэхийг баттай хэлэх боломжгүй байна.
МАХН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс дээрх асуудлыг тодруулахад "Н.Энхбаяр өчигдрийн хуралд ирээгүй" гэв. Үйл явдлын өрнөл үнэн, худлыг удахгүй харуулах биз ээ.