Хүмүүний ой санамж мартахдаа амархан юм. Тиймээс гурван жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийн зүгээс хийж байсан сурталчилгааны материалыг эргэн сануулъя. Учир нь авлигалын талаарх түүний сурталчилгаа өнөөгийн цаг үетэй холбогдож, тэрээр хэлсэндээ хүрч байгаа учраас гурван жилийн өмнөхийг ярих хэрэгтэй боллоо.
2009 онд Ц.Элбэгдорж “Авлигачийг алгасъя”, “Ардчилагчийг тат”, “Авлигачийг түлх” хэмээх цуврал сурталчилгааг явуулсан юм.
Тухайн үед авлигал Монгол орныг аалзны тор шиг сүлжсэн гэсэн сурталчилгаа эрчимтэй өрнөж байсан. Энэ тухай нийтлэлч Б.Баабар “Өнгөрсөн арван жилд улсаас нийтдээ 3 тэрбум доллар буюу 3 000 000 000 000 төгрөг үүнийг (монголоор их наяд гэж уншина) зувчуулсан гэсэн тооцоо гарчээ. Улс жилдээ одоогийн байдлаар 2 их наяд төгрөг зарцуулдаг. 10 жилийн өмнө нэг их наяд төгрөг зарцуулдаг байж. Дундажлаад аваад үзэх аваас өнгөрсөн 10 жилд нийтдээ 15 их наяд төгрөг улсаас ард түмэнд зориулж гаргажээ. Үнэндээ бол бүх иргэдээс татварын байдлаар хурааж аваад эргүүлээд зарцуулсан гэсэн үг. Ингэхээр энэ мөнгөний 20 хувь нь хулгайн замаар орсон болж таарлаа” хэмээн бичиж байсныг санах хүн олон болов уу?
“Авлигачийг алгасъя”. 1990 оноос өмнө “Социализмыг алгасъя” хэмээх цагаан морь унасан эрийн зураг хаа сайгүй байдаг байсан даа. Тухайн үеийн үзэл суртлын нэг илрэл л дээ. Олон түмний ой санаанд тод үлдсэн энэ зургийн бичгийг Ц.Элбэгдоржийн сурталчилгааны багийнхан өөрчилж “Авлигачийг алгасъя” болгосон юм. Тухайн үед Ц.Элбэгдорж болоод АН-ынхан Н.Энхбаярыг авлигач хэмээн тодорхойлж байсан бөгөөд түүнийг “алгасахыг” уриалжээ. Ард түмэн ч тэдний үгэнд орж Н.Энхбаярыг “алгасч” Ц.Элбэгдоржийг сонгосон юм.

“Ардчилагчийг тат”. Энэ сурталчилгааны хуудсан дээр ямар тайлбар хийсэн байгааг та харж байна уу? Ц.Элбэгдорж хэзээ ч Н.Энхбаяртай хамтран ажиллахгүй гэдэгээ илэрхийлж. Би хэзээ ч ардчиллыг нураах гэж явахгүй. Түүн шиг Н.Энхбаяр өөрийн бий болгосон авлигалыг нураахгүй. Тиймээс авлигалын эсрэг хамтраад тэмцэх боломжгүй гэжээ.

2009 онд Ц.Элбэгдорж “Авлигачийг алгасъя”, “Ардчилагчийг тат”, “Авлигачийг түлх” хэмээх цуврал сурталчилгааг явуулсан юм.
Тухайн үед авлигал Монгол орныг аалзны тор шиг сүлжсэн гэсэн сурталчилгаа эрчимтэй өрнөж байсан. Энэ тухай нийтлэлч Б.Баабар “Өнгөрсөн арван жилд улсаас нийтдээ 3 тэрбум доллар буюу 3 000 000 000 000 төгрөг үүнийг (монголоор их наяд гэж уншина) зувчуулсан гэсэн тооцоо гарчээ. Улс жилдээ одоогийн байдлаар 2 их наяд төгрөг зарцуулдаг. 10 жилийн өмнө нэг их наяд төгрөг зарцуулдаг байж. Дундажлаад аваад үзэх аваас өнгөрсөн 10 жилд нийтдээ 15 их наяд төгрөг улсаас ард түмэнд зориулж гаргажээ. Үнэндээ бол бүх иргэдээс татварын байдлаар хурааж аваад эргүүлээд зарцуулсан гэсэн үг. Ингэхээр энэ мөнгөний 20 хувь нь хулгайн замаар орсон болж таарлаа” хэмээн бичиж байсныг санах хүн олон болов уу?

“Авлигачийг түлх”. Н.Энхбаярыг түлхэхийг сануулсан бололтой. Ц.Элбэгдорж хэлсэндээ хүрч түүнийг түлхэж байна.
Эдгээр сурталчилгаа өнөөдөр хэрхэн биелэлээ олж байгааг ард түмэн тунгааж байна. Юутай ч гэсэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр эрхэмийн нэг нь төрийн тэргүүн болж, нөгөөх нь “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд байна.

24tsag.mn