Австралийн хоёр сувилагч Израил өвчтөнүүдийг "ална" хэмээн заналхийлж, тэднийг эмчлэхээс татгалзсан тухай бичлэгээ цацсаны улмаас ажлааса халагджээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн албаны хүмүүс "Сиднейн эмнэлгийн эмч нарыг цагдаа нар шалгаж байна" гэж мэдэгдэв.
Мужийн Эрүүл мэндийн сайд Райан Пак хэлэхдээ энэ тухайд нарийн мөрдлөг хийх болно, гэхдээ эмнэлгийн бүртгэлээс хачирхалтай зүйл илрээгүй байна гэжээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе энэ видеог цахим ертөнцөөр тарж эхэлсний дараа тэднийг тэднийг "ичгүүртэй" гэж буруушаав.
Үзэн ядалтын гэмт хэргийн эсрэг хатуу хуулиудыг Австралид баталснаас хойш долоо хоног хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Лхагва гарагт NSW-ийн цагдаа нар уг бичлэгийн эздтйг олж тогтоосон аж.
Райан Пакийн хэлснээр, тэд даруй ажлаасаа халагдсан бөгөөд дахиж хэзээ ч эрүүл мэндийн салбарт ажиллахааргүй болжээ. Пак мөн еврейчүүдээс уучлалт гуйж, гадуурхагдсан Изриалын иргэнд нэгдүгээр зэрэглэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж амлав. Мөн тэрбээр "Манай эмнэлэг, эрүүл мэндийн системд ийм үзэл бодол хэзээ ч байх ёсгүй. Манай нийгэмд ийм зүйл байхгүй" хэмээв.
Уг бичлэгийг контент бүтээгч Макс Вейфер ТикТок дээр хуваалцсан бөгөөд тэрбээр өөрийгөө Израил гаралтай гэж мэдэгджээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)