Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрийн ширээний ард АНУ болон Орос, Саудын арабын талаас ямар хүмүүс сууж байгааг хүргэе.
Оросын талд:
- Сергей Лавров , ОХУ-ын Гадаад хэргийн сайд. Өдгөө 72 настай Лавров 20 гаруй жил олон улсын тавцанд Владимир Путины Оросыг төлөөлөн ажилласан.
- Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков. Тэрбээр өмнө нь ОХУ-аас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан юм.
АНУ-ын талд:
- Марко Рубио , АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга. Гадаад бодлогын шонхор гэгдэж байсан түүнийг өнгөрсөн сард энэ албан тушаалд томилсон.
- Майк Вальц , Үндэсний аюулгүй байдлын зөвлөх. Цэргийн ахмад дайчин, Трампыг удаан хугацаанд дэмжигч
- Стив Виткофф , Ойрхи Дорнодын элч. Трампын хувийн найз, гольфын найз, тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч
Хэлэлцээрийг зохион байгуулагч Саудын Арабын талд:
- Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Фейсал бин Фархан аль-Сауд
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаед бин Мохаммед аль-Айбан нар байна.
Л.Баяр