Хосын харилцаа чинь нэг л бүтэлгүйтээд, хорвоод чи гунигаар өвчилж явна уу. Аль эсвэл ганц бие байгаадаа гутарч сууна уу? Тэгвэл бид чамд урам өгөх ГАНЦ БИЕ байхын давуу талуудыг онцолж байна.
1. Ажил мэргэжил, карьертаа анхаарч болно. Ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулж, салбартаа цэцэглэн хөгжих боломжтой.
2. Өөрийгөө яаруулах, удаашруулах шаардлагагүй. Өөртэйгөө чанартай цагийг өнгөрөөж чадна.
3. Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломж олдоно. Аав, ээж дээрээ ойр ойрхон очиж, цагийг сайхан өнгөрөөж болно.
4. Харилцаа нь хосуудаас нэг нэгэндээ анхаарал тавьж, илүү их цагийг хамт өнгөрөөхийг шаарддаг. Харин та ганц бие бол өөрийн цагийн хуваариар унтаж, сэрнэ. Өөр хэн нэгний төлөө санаагаа чилээж, оройтож харих шаардлагагүй.
5. Ганц бие байх нь танд хэзээ ч, хаана ч хүссэн хүнтэйгээ уулзах, зугаацах эрх чөлөөг олгоно. Хардалт, үнэнч байхын төлөөх тэмцэл өрнөхгүй.
6. Ганц бие байх нь өөрийн зан байдал, сонирхлыг илүү их судалж, өөрийгөө хэн болохыг таних боломжийг олгоно. Та өөрийгөө олйгосны дараа юу таныг аз жаргалтай болгохыг ойлгож эхэлнэ. Аз жаргалтай амьдрахын нууц нь хэсэг хугацаанд ганц бие байхад оршино.
7. Аливааг бие даан шийдэх эрх чөлөөг эдлэ. Ганц бие байхдаа аз жаргалтай байж сурах нь хувь хүнийхээ хувьд өөртөө итгэлтэй, төлөвшсөн нэгэн болоход тусаа өгнө.
8. Чөлөөт цаг танд маш их олдоно. Хэлээ сайжруулж, спортоор хичээллэж, дуртай зүйлээ хийж болно. Өөрийгөө тултал нь хөгжүүлж чадна.
9. Өөрийн дүрмээр амьдарна. Хостой байх нь хувцаслалтаас эхлээд ажил мэргэжлийн сонголт, амьдралын хэв маяг, нийгмийн хүрээлэл гээд бүхий л зүйл дээр хамтрагчдаа захирагдах нөхцөлд биднийг оруулдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)