БАРИМТ 1
1974 оны наймдугаар сарын 20-нд төрсөн.
БАРИМТ 2
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул.
БАРИМТ 3
"Дорнод Нутаг" дэвжээ, "Хүч" спорт хорооны бөх.
БАРИМТ 4
Биеийн өндөр 183 см.
БАРИМТ 5
Тэрбээр 1999 оны Дорнод аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Д.Энхболдод өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
БАРИМТ 6
2000 оны Бүх цэргийн баяр наадамд залуу бөх Т.Амартүвшингээр долоо даван түрүүлж "Цэргийн арслан" цол хүртсэн.
БАРИМТ 7
2001 оны Бүх цэргийн баяр наадамд аймгийн начин И.Ёндонсамбуугаар долоо даван түрүүлж арслан цолоо батлан "Хурц" чимэг нэмсэн.
БАРИМТ 8
Улмаар 2006 оны АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Ду.Батбаяраар дөрөв, улсын заан О.Одгэрэлээр тав даван "Монгол улсын начин" цолыг хүртжээ.
БАРИМТ 9
Аймаг цэргийн цолтны барилдаанд гурван удаа тав, хоёр удаа долоо давсан.
БАРИМТ 10
Бөхийн өргөөнд түрүүлж үзээгүй.
БАРИМТ 11
2020 оны Дорнод аймгийн баяр наадмаар гурав давж, дөрвийн даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Э.Бямбажавт унасан. 2022 оны Дорнод аймгийн баяр наадамд дөрөв давж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын заан Т.Мөнгөншагайд өвдөг шорооджээ.
БАРИМТ 12
Тэрбээр мөн 2023, 2024 оны Төв аймгийн баяр наадамд барилдсан.
БАРИМТ 13
Тэрбээр одоо Улсын ахлах цэцийн үүрэг гүйцэтгэж байна.
БАРИМТ 14
2014 оны Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны үеэр улсын начин Д.Цогзолдорж аймгийн начин Ч.Цогоог зодож, дөрвөн шүдийг нь хугалсан гэх мэдээлэл гарч байв.
БАРИМТ 15
Тухайн үед Улсын начин Д.Цогзолдорж ам мэхнээс болж уурлаж бусдыг зодсон гэж хэргийг харсан хүмүүс ярьж байжээ.