“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан "The Wasabies" хамтлаг Япон дахь Монголын соёлын сайн санааны элчээр томилогджээ.
Энэ талаар тус хамтлагийн продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзун "The Wasabies нь Монгол Улсын “Соёлын элч”-ийн үүрэгт ажлаа хүлээж авлаа. Өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээр дамжуулан Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын эерэг үлгэр дуурайллын төлөөлөл болох үйлсэд хүчин зүтгэх болно" хэмээн мэдэгдлээ. Тус хамтлагийн хувьд “Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан бөгөөд 2018 онд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм. "The Wasabies нь Монгол Улсын“Соёлын элч”-ийн үүрэгт ажлаа хүлээж авлаа. Өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээр дамжуулан Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын эерэг үлгэр дуурайллын төлөөлөл болох үйлсэд хүчин зүтгэх болно" хэмээн мэдэгдлээ.
"The Wasabies" нь 2018 онд “Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан таван хүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг юм.
Л.Баяр