Дэлхийн дуу хөгжмийн салбарын хамгийн том Грэммийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо боллоо. Энэ жил дуучин Бейонсе 11 дэх удаагаа нэр дэвшсэнээр Грэммигийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдсэн бол түүний араас Кендрик Ламар, Чарли XCX, Билли Эйлиш нар тус бүр долоон удаа нэр дэвшээд буй.
Дуучин Бейонсе одоогоор Грэммигийн нийт 99 номинацид нэр дэвшсэн нь бусад уран бүтээлчдээс илүү байгаа ч оны шилдэг цомгийн шагналыг хараахан хүртээгүй байлаа. Тэгвэл тэр яг Лионел Месси шиг амжилтын шүүгээгээ бүрэн дүүргэж, Грэммийн оны шилдэг цомгийн шагналыг хүртлээ.
Түүний бүтэн нэрийг Бейонсе Жизель Ноулз-Картер гэдэг. 1981 оны есдүгээр сарын 04-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод мэндэлжээ. Бейонсе 1997 онд бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай охидын хамтлагуудын нэг болох Destiny's Child хамтлагийн гишүүн болсноор алдар нэрд өссөн.
Л.Баяр