Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бүс орон нутагт татварын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, үйл явцын талаар мэдээлэл сонслоо. Бүсийн удирдлагын тогтолцоог илүү оновчтой болгох чиглэлээр бүсийн зөвлөлийг байгуулж ажиллах, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх. Мөн бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнийг баруун бүс Баян-Өлгий аймгаас эхлэн зохион байгуулна. Үүнд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж, хуралдана. Энэ бол бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан юм. 2025 онд бүсчилсэн хөгжлийг дэмжсэн жил болгох үүднээс илүү ажил хэрэгч төлөвлөгөө гарч, хэрэгжихэд бэлэн боллоо" гэв.
Сэтгэгдэл (1)