Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Аймаг бүс, орон нутгийн хэмжээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах эрх мэдлийг шилжүүлж байна. Орон нутагт болох арга хэмжээг аймаг, орон нутгууд өөрсдөө удирдан зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын их баяр наадмаас бусад аливаа арга хэмжээг зохион байгуулахад аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийдвэрээ гаргаж, хариуцлага үүрч зохион байгуулалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бол нийслэл зохион байгуулаад явна" гэв.
Сэтгэгдэл (5)