Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA) 1xBet компанийг олон улсын спорт тааврын албан ёсны хамтран ажиллагчаараа сонгож, 2027 оны арванхоёрдугаар сар хүртэл хамтрахаар болсон гэдгээ зарлалаа. Энэхүү гурван жилийн хүрээнд, 1xBet-ийн зүгээс сагсанбөмбөгийн спортын дэлхий дахинд хүрч буй цар хүрээг улам тэлэх зорилгоор FIBA-ын зохион байгуулдаг сагсан бөмбөгийн болон 3х3-ын бүх тэмцээнд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Ийнхүү олон улсын тавцан дахь томоохон спортын албан байгууллагуудыг ивээн тэтгэдэг 1xBet компани болон FIBA хамтран ажиллах болсон нь хоёр талын сагсанбөмбөгийн спортын зах зээлд тууштай ажиллах төлөвлөгөөг нь илтгэж байна.
Уг хамтран ажиллах гэрээнд FIBA-аас зохион байгуулдаг насанд хүрэгчдийн эрэгтэй эмэгтэй ангиллын бүх том тэмцээнүүд багтсан бөгөөд уг тэмцээнүүдийн спорт тааврын хэсэг дээр 1xBet компани онцгой эрх эдлэн ажиллахаас гадна уг тэмцээнүүдийн тоглолт бүрийн үр дүнгийн магадлалыг статистик дээр суурилан тооцоолж үзэгч олонд хүргэнэ.
Нэмж дурдахад хоёр талын зорилго нь FIBA-ын гол арга хэмжээ, тэмцээн уралдаанууд дээр 1xBet өөрсийнхөө дижитал сурталчилгааг хийж дэлхийн зах зээлд өөрсдийн нөлөөллөө улам тэлэх юм. FIBA нь 1xBet-ийн стратегийн төлөвлөгөөг дэмжиж, 1xBet болон түүний Олон Улсын Түншүүдэд нэмэлт боломжуудыг санал болгох хэд хэдэн шинэлэг шийдлүүдийг туршиж байна. Сагсан бөмбөгийн шударга байдлыг хамгаалах нь FIBA-ийн баримталдаг хамгийн чухал зорилгуудын нэг бөгөөд сагсан бөмбөгийн спортод нөлөө бүхий талуудыг сургах, тоглолтын шударга байдлыг зөрчсөн үйлдлүүдийг хатуу мөрдөн шалгах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 1xBet нь санхүүгийн тусламж үзүүлснээр сагсан бөмбөг дэх тоглолтын луйвар, хууль бус мөрийтэй тоглоомтой тэмцэх, спортын шударга байдлыг дэлхий даяар хамгаалах FIBA-ийн хүчин чармайлтыг дэмжиж байна. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд 1xBet нь шударга байдлын асуудал хариуцсан Нэг Цэгийн Холбоог (Single Point of Contact) хэрэгжүүлэх бөгөөд тэрхүү төлөөлөгч нь FIBA-тай нягт хамтран ажиллаж, шударга байдлын мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх болно.
1xBet нь спорт сонирхогчдын дунд сайн танигдсан брэнд бөгөөд FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, Италийн Serie A, Африкийн хөлбөмбөгийн холбоо (CAF), цахим спортын тэмцээн зохион байгуулагч ESL зэрэг олон улсын байгууллагуудыг ивээн тэтгэж, нэр хүндтэй спорт болон цахим спортын тэмцээний бусад байгууллагуудтай хамтран ажилладаг.
Уг хамтын ажиллагаа батлагдсаны дараа 1xBet компанийн Тоглоомын албаны захирал Валерий Харитонов "Бид 1xBet-ийн түүхэн дэх шинэ үе шатны босгон дээр ирээд байна. FIBA-тай гэрээ байгуулсан нь манай брэндийг сурталчлах маш чухал боломжийг нээж буй стратегийн алхам юм. Энэхүү хамтын ажиллагаа нь фенүүдийн оролцоог нэмэгдүүлж, онцгой контент бүтээхэд тусална. Бид өөрсдийн хайртай энэхүү спортыг бүх тивд идэвхтэй сурталчлахад бэлэн байна" гэж хэллээ.
Харин нөгөө талыг төлөөлөн FIBA-ийн Медиа, Маркетингийн Үйлчилгээний Ерөнхий захирал Франк Леендерс: "Бид 1xBet-ийг манай хамгийн шинэ Олон улсын түншээр хүлээн авч буйдаа баяртай байна. Ирэх гурван жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Сагсан бөмбөг болон 3x3 төрлийг дэмждэг түнштэй болсон нь үнэхээр сэтгэл хөдөлгөм хэрэг юм. Иновац, технологи, спортын дэлхийн өсөлтөд аль аль байгууллага маань ижил хүсэл тэмүүлэлтэй тул энэхүү хамтын ажиллагаа нь салбартаа томоохон өөрчлөлт авчирна гэдэгт бид итгэлтэй байна" хэмээн хэлжээ.
FIBA-ын тухай товч нэмэлт мэдээлэл хүргэхэд: FIBA (fiba.basketball) нь дэлхий даяарх 212 улсын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос бүрдсэн, сагсан бөмбөгийн дэлхийн удирдах байгууллага юм. Олон улсын олимпын хороо (IOC) уг байгууллагыг сагсан бөмбөгийн цорын ганц эрх бүхий байгууллага гэж хүлээн зөвшөөрдөг.
1xBet-ын тухай товч нэмэлт мэдээлэл хүргэхэд: 1xBet нь спорт таавар, бооцооны салбарт 17 жилийн туршлагатай дэлхийд алдартай компани юм. Энэ брэндийн хэрэглэгчид олон мянган спортын үйл явдалд тааварт оролцож тавьж, олон төрлийн тоглоомуудыг тоглох боломжтой. Тус компанийн вэбсайт болон аппликейшн нь 70 хэл дээр ашиглах боломжтой.
1xBet-ийн албан ёсны түншүүдийн жагсаалтад FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, Италийн Serie A, CAF, Volleyball World, цахим спортын тэмцээн зохион байгуулагч ESL болон бусад дэлхийд нэр хүндтэй спортын байгууллагууд багтдаг. Тус компани нь олон удаа нэр хүндтэй шагналуудын нэр дэвшигч, ялагч болж байсан бөгөөд сар бүр 3 сая гаруй тоглогч платформд нь зочилдог.
Сэтгэгдэл (2)