БАРИМТ 1
2009 оны нэгдүгээр сарын 03-нд төрсөн.
БАРИМТ 2
Түүнийг Расолын Омар гэдэг. Дархан-Уул аймгийн харьяат өсвөрийн бөх билээ.
БАРИМТ 3
Дархан-Уул аймгийн анхны цахим сургууль гэгддэг "Од" цогцолбор сургуульд суралцаж байсан.
БАРИМТ 4
2025 оны нэгдүгээр сарын 15-нд анх удаа Бөхийн өргөөнд барилджээ. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд тэрбээр Архангай аймгийн Тариат сумын харьяат Сумын заан Г.Бямбаренчингээр нэг давж, хоёрын даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Сумын манлай заан Н.Рэнцэнд унасан байна.
БАРИМТ 5
Улмаар өнгөрсөн долоо хоногт сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдааны 15-16 насны ангилалд найм даван түрүүлсэн юм.
БАРИМТ 6
Өнгөрсөн ням гарагт Хэнтий аймгийн Сар шинийн баярт зориулсан "Өндөрхааны цом"-ын өсвөрийн барилдаанд мөн түрүүлээд байна.
БАРИМТ 7
Түүний шүтдэг бөх нь Дархан аварга А.Сүхбат аж.
БАРИМТ 8
Түүний үндэсний бөхийн дасгалжуулагч нь Улсын заан Б.Серик юм.
БАРИМТ 9
2024 онд Өвөрхангай аймагт болсон Өсвөрийн УАШТ-д түрүүлж байжээ.
БАРИМТ 10
Одоо тэрбээр Мон-Алтиус академид Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг.
БАРИМТ 11
2025 оны Куреш бөхийн Улсын аварга.
БАРИМТ 12
Түүний нэр 1048 онд төрсөн Персийн яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач Омар Хаяамынхтай ижил юм.
Сэтгэгдэл (33)