Рату Талиса хэмээх Индонез улсын 442 мянган дагагчтай трансжендэр тик токер шууд дамжуулалтын үеэрээ Есүсийн зурагтай ярин “үсээ тайр тэгвэл эрэгтэй хүн шиг харагдана“ гэсэн нь олны дургүйцлийг хүргээд байсан юм. Тэгвэл энэ нэг дэх өдөр шүүх хурал болж түүнийг нийтийн хэв журам, шашны эв найрамдлыг алдагдуулсан гэж үзжээ. Ингэхдээ хоёр жил 10 сарын хорих ял оноосон байна.
Г.Хоролмаа