БАРИМТ 1
2003 онд төрсөн. 22 настай.
БАРИМТ 2
Герман улсад төрж, хүүхэд насаа өнгөрөөжээ.
БАРИМТ 3
Германы Берлин хотод Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцсан.
БАРИМТ 4
Иогоор тогтмол хичээллэдэг.
БАРИМТ 5
"Монгол модел" агентлагт Топ модел Д.Болормаагийн удирдлага дор загвар өмсөгчийн дамжаанд сууж байсан.
БАРИМТ 6
Түүний аав Зэвсэгт хүчиндээ мэдлэг чадвараараа үнэлэгдсэн хурандаа Д.Эрдэнэбилэг. Өдгөө түүний аав БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн багийн захирагчаар ажилладаг.
БАРИМТ 7
Инстаграм хаяг: Cherimoka
БАРИМТ 8
Тэр бол өмнөх дугаарт хамгийн олон эрэгтэйн сэтгэлийг татсан оролцогч юм.
БАРИМТ 9
Тэр дугаарын туршид оролцогч Анартай романс үүсгэсэн боловч эцсийн мөчид Анарын сайн найз Чинзог сонгосон билээ.
БАРИМТ 10
Хоёр залуутай зэрэг үерхэж байсан тухайгаа өмнөх дугаарт ярьж байв.
БАРИМТ 11
Тайван, хүлээцтэй бас гоё инээмсэглэдэг залууд дуртай.
БАРИМТ 12
Central сувагт хөтлөгч хийдэг.
Сэтгэгдэл (1)