Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан,
” 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна. Санжүүжилтүүд хэвийн байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ жил орлого нэлээд шахаж, хэвийн хэмжээндээ 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Энэ таатай үзүүлэлт биш. Эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Гаалийн мэдээгээр 10.5 сая тонн нүүрс гаргахаас 11.5 сая тонн гаргачхаад байна. Зэс дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонныг экспортлоод байна. Олон улсын худалдааны тарифууд өдөр бүр өөрчлөгдөж байна. Бидний зүгээс дотооддоо үнэ тариф өсөх асуудал гаргахгүй байх тал дээр ажиллаж байна” гэв.
Г.Хоролмаа