Өнгөрсөн онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 19 нь Ази тивд байгааг шинэ судалгаа харуулжээ. Эдгээр хотуудын 13 нь дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улсад байгаа нь хачирхалтай.
Эдийн засгийн өсөлт нь нүүрсээр голчлон хөгжиж, олон зуун сая хүн замын түгжрэл, ачаалал ихтэй мега хотуудад амьдардаг. Өөр дөрөв нь хөрш Пакистанд, нэг нь Хятад, өөр нэг хот Казахстанаас байна.
Жагсаалтад Азиас гадна байгаа цорын ганц хот бол Африкийн төв хэсэгт орших Чад улсын нийслэл Нджамена бөгөөд агаарын бохирдол хамгийн ихтэй улсаар тодорчээ.
Түүнчлэн судалгаагаар Хойд Америкийн хамгийн их бохирдолтой хотууд бүгд Калифорнид байв.
Дэлхийн агаарын чанарыг хянадаг Швейцарийн "IQAir" компанийн уг судалгаанд нарийн ширхэгт тоосонцор буюу хамгийн жижиг боловч хамгийн аюултай бохирдуулагчдын нэг болох PM2.5-ыг тусгайлан авч үзсэн байна. Хамгийн хачирхалтай нь CNN агентлагаас дэлгэсэн уг мэдээлэлд Улаанбаатар хотын нэрийг нэг ч дурдсангүй. Нягталж үзэхэд, "IQAir" компанийн судалгааны тайланд дурдсан дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтад ч Улаанбаатар хотын нэр байсангүй. Судалгааны дүнг ЭНД дарж үзээрэй.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)