Саудын Арабт нэг өдрийн турш үргэлжилсэн АНУ-Украины хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын санал болгосон Оростой 30 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг Украины тал нэн даруй хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ саналыг Орост өргөн барина, "бөмбөг тэдний талбайд байна" гэж мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг "эерэг" саналыг зөвшөөрөхийг ятгах нь одоо АНУ-ын ажил гэж мэдэгджээ. Мягмар гарагт Жидда хотноо болсон уг хэлэлцээ нь В.Зеленский болон Доналд Трамп нарын Зууван танхимд болсон маргаанаас хойш болж буй хоёр улсын анхны албан ёсны уулзалт байлаа.
Хамтарсан мэдэгдлээс харахад, АНУ Украинд тагнуулын мэдээлэл солилцох, аюулгүй байдлын тусламжаа түр зогсоогоод байсныг эргүүлэн сэргээж, үргэлжлүүлэх болсон аж.
АНУ-Украины мэдэгдэлд "Хоёр төлөөлөгчид хэлэлцээ хийх багуудаа нэрлэж, Украины урт хугацааны аюулгүй байдлыг хангах тогтвортой энх тайвныг тогтоох хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон" гэжээ. Рубио мягмар гаргийн орой хэлэхдээ, Орос энэ саналыг хүлээж авна гэдэгт найдаж байна гэв.
Л.Баяр