Юки Кавамура нь 2001 оны тавдугаар сарын 2-нд төрсөн ба түүний өндөр 173см, 72кг жинтэй байна. Энэ нь NBA-ийн цорын ганц 180 см-аас намхан тамирчин юм. Тэрбээр 2023 онд NBA-д драфтлагдаж , Memphis Grizzlies багаас тоглодог билээ.
Юки Кавамура “Би өөрийн чадвараараа багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулахын тулд маш их хичээдэг. Мөн шидэлтээ сайжруулахын тулд шаргуу бэлтгэл хийж байгаа. Цаашид тоглолтын чухал үеүдэд үзэгчдээс “Юки-г тоглуулахыг хүсэж байна” гэх үгсийг сонсдог тамирчин болно” гэсэн юм.
Г.Хоролмаа