Пакистаны Белужистан мужид зэвсэгт дайчид 400 гаруй зорчигч тээвэрлэж явсан галт тэргэнд халдаж, хэд хэдэн хүнийг барьцаалсан гэж цэргийн эх сурвалж мягмар гарагт ВВС агентлагт мэдээлэв.
Балочийн чөлөөлөх арми (BLA) Кветтагаас Пешавар руу явж байсан Жаффар хурдны галт тэрэг рүү халдсан байна. Салан тусгаарлагч бүлэглэл алслагдсан Сиби дүүрэгт зорчих замыг бөмбөгдсөн гэж мэдэгджээ.
Лхагва гаргийн өглөөний байдлаар наад зах нь 16 зэвсэгт этгээдийг устгаж, 100 зорчигчийг сулласан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Суллагдсан хүмүүсийн дунд шархадсан 17 зорчигч байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.
Орон нутгийн мэдээлснээр, зэвсэгт бүлэглэлийнхэн Балучийн улс төрийн хоригдлуудыг 48 цагийн дотор суллахгүй бол барьцааны хүмүүсийг ална гэж босогчид сүрдүүлсэн байна.
Галт тэргэнд Кветтагаас зорчиж явсан 100 гаруй армийн албан хаагч байсан гэдгийг армийн өндөр албан тушаалтан BBC-д нотолсон байна. Пакистаны эрх баригчид, мөн Их Британи, АНУ зэрэг барууны хэд хэдэн улсууд BLA-г террорист байгууллага гэж тодорхойлсон.
Л.Баяр