Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н. Учрал,
“ Экспортын бүтээгдэхүүнээ боомтоор гарах орц гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авна. Ард иргэдийн зүгээс үнэ нэмэгдүүлэх, татвар төлбөр нэмэгдүүлэх тал дээр санаа зовох зүйлгүй. Татвар төлбөр нэмдэг энэ асуудлыг засгийн газрын зүгээс хориглох шийдвэрүүдийг гаргасан. Мөн өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Эгийн голын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахтай холбоотой зардлуудыг шийдвэрлэсэн, хөгжлийн банкыг экспорт, импортын банк болгох, хөгжлийн банкны хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаатай холбогдуулан танилцуулга хийсэн. Гашуун сухайт ганц мод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан БНХАУ-ын ҮХШ –ийн хороотой Монгол улсын засгийн газар олон улсын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ төсөл нь эдийн засгаа тэлэх маш том ач холбогдолтой” гэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)