Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
“Монгол улс 2022 оноос эхлээд уул уурхайн биржээр арилжаа хийж эхэлсэн. 2025 оны байдлаар 12.4 сая тонн нүүрс экспортоор гарсан. Монгол улсын алтны экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллана. Монгол улсад хуулиас дээгүүр хэний ч шийдвэр байдаггүй. Уул уурхайн салбарынхны эрх ашгийг хамгаалахын төлөө бид ажиллана. Хууль зөрчсөн асуудал гарвал хэн ч байсан хуулийн дагуу арга хэмжээг авна. Монгол улсын засгийн газрын баримталж байгаа зүйл бол баялгаа экспортолж, орж ирсэн мөнгийг ард иргэддээ эн тэнцүү хуваах гэсэн зарчмыг баримталж байна” гэв.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (1)