Трампын засаг захиргаа Засгийн газрынхаа ажиллах хүчний орон тоог нь багасгахаар ажиллаж байгаа төлөвлөгөөний хүрээнд АНУ-ын Боловсролын яам ажилчдынхаа тал орчим хувийг цомхотгохоор төлөвлөж байна. Орон тооны цомхотголын хүрээнд гуравдугаар сарын 21-ээс 2100 орчим хүн ажилгүй болно гэсэн үг юм.
Трамп энэ яамыг татан буулгахыг удаан хугацаанд эрэлхийлж ирсэн. Гэсэн хэдий ч Конгрессоос зөвшөөрөл авах том шаардлагатай үргэлж байсан юм.
Жилийн 238 тэрбум ам.долларын төсөвтэй тус яаманд 4000 гаруй хүн ажилладаг. Тус хэлтэс нь 1979 онд байгуулагдсан бөгөөд улсын сургуулиудын санхүүжилтийг хянаж, оюутны зээлийг зохицуулж, орлого багатай оюутнуудад туслах зэрэг олон хөтөлбөр арга хэмжээг өрнүүлсээр ирсэн.
Уг яам нь АНУ-ын сургуулиудыг ажиллуулж, сургалтын хөтөлбөрийг муж, орон нутгийн дүүргүүдэд хувиарилдаг гэх нийтлэг буруу ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ бага, дунд сургуулийн санхүүжилтийн харьцангуй бага хувийг буюу 13 орчим хувийг холбооны сангаас бүрдүүлдэг. Ихэнх нь мужууд болон орон нутгийн санхүүлжилтээс гардаг ажээ. Тус яам нь олон сая америкчуудын дээд боловсролын төлбөрийг төлөхөд ашигладаг холбооны оюутны зээлийг удирдах, хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мягмар гарагт тус улсын Боловсролын яамны сайд Линда Макмахон "Боловсролын яамны эцсийн даалгаврын нэг хэсэг болгон нийт ажилчдын бараг 50 хувьд нөлөөлсөн хүчний цомхотголыг эхлүүллээ" гэж мэдэгджээ.