“Турин- 2025” өвлийн наадмын снөүбоардын жаинт слалом төрөлд Монголын тамирчин А.Алтан-Очир хүрэл медаль, М.Энхзаяа шагналт байранд орлоо. Тус олимпын өвлийн наадам энэ оны гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод үргэлжлэх юм.
Өвлийн наадамд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын найман төрлөөр өрсөлдөж байна.
Харин манай улсын 7 аймгаас сонгогдсон нийт 24 тамирчин гүйлтийн цана, уулын цана, спорт бүжиг, заалны хоккей, снөүбоард, цасны гуталт гүйлт гэсэн 6 төрлөөр оролцож байгаа юм.
Г.Хоролмаа