УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Энэхүү заалт нь Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж үзэн нэр бүхий иргэд Цэцэд ханджээ. Иргэдээс ирүүлсэн энэхүү мэдээллийг Цэцийн гишүүн хянаж үзээд маргаан үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 28-ны 9.30 цагаас болохоор товлогдлоо.
Сэтгэгдэл (1)