Олон улсын сагсан бөмбөгийн холбоо FIBA-аас гаргасан чансаа онооны хүснэгтэд манай улсын сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг 160 улсаас 102-т жагсаад буй. Тухайлбал, Гуамыг талбайд нь хожиж, Японтой хүч эн тэнцүү өрсөлдсөнөөр чансаа долоон оноогоор нэмэгдсэн юм.
Харин манай улсын эмэгтэй шигшээ баг 116 орноос 90-р байрт жагсаж байна. Энэ нь өнгөрсөн оны чансааны хүснэгтээс гурван байх ухарсан үзүүлэлттэй байгаа юм.
Г.Хоролмаа