АНУ-ын Вашингтон хотын ойролцоо 64 зорчигч бүхий нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдаж, улмаар Потомак голд осолдсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Канзас мужийн Вичита хотоос ирсэн "American Airlines" компанийн онгоц орон нутгийн цагаар 21:00 (GMT 02:00) цагийн орчимд Рональд Рейганы үндэсний нисэх онгоцны буудал руу ойртож байх үедээ нисдэг тэрэгтэй мөргөлдсөн.
Тэгвэл уг онгоцондямар хүмүүс байсан нь эхнээсээ эл боллоо. Тодруулбал, уг онгоцонд 16 настай уран гулгагчид болон тэдний ээжүүд, мөн хоёр Орос дасгалжуулагчийн хамт байсан ажээ. Мөн оросын алдартай уран гулгагчид болох Шишкова, Наумов, түүнчлэн ЗХУ-ын нэрэмжит тэмцээнд оролцож байсан хос тэшүүрчин асан Инна Волянская нар байсан гэж мэдэгджээ. 52 настай Шишкова, 55 настай Наумов нар 1991-1996 оны хооронд зургаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Тэд бүгд амь үрэгдсэн гэх мэдээлэл байна.
Мөн өсвөрийн уран гулгагчид болох Спенсер Лэйн, Жинна Хан нарын зургаан хохирогч Бостон дахь тэшүүрийн клубт харьяалагддаг байсан гэнэ. Клубийн гүйцэтгэх захирал Даг Зегибе пүрэв гарагт "Тэшүүр бол бидний салшгүй хэсэг. Бид бүгдийн хувьд гэр бүлээ алдсанаас өөрцгүй" гэжээ.
Тэд саяхан Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон аж. АНУ-ын албаны хүмүүс лхагва гаргийн шөнө уг ослоос амьд үлдсэн хүн байхгүй хэмээжээ.
Одоогоор ослын газраас 28 хүний цогцсыг олоод байгаа гэнэ. Унасан онгоцны зорчигчдын дор хаяж 14 нь уран гулгалтын спорттой холбоотой хүмүүс гэж таамаглаж байна.
Л.Баяр