"Meteor Garden" буюу бидний мэдэхээр "Солирын од" телевизийн олон ангит киноны гол дүрийг бүтээснээрээ олонд алдаршсан киногоор алдаршсан Тайванийн жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч Барби Шү 48 насандаа таалал төгслөө. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр Япон улсад аялалж явах үедээ томуугийн хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгалгаа өвчний улмаас хорвоог орхисон ажээ.
Түүний жинхэнэ нэрийг Барбара Хуан гэдэг. 1976 онд Тайванийн Тайбэй хотод Хуан Чун Мэй, Ху Чиен нарын дунд охин болон мэндэлжээ. Түүний эгчийг Ху Си-хсиен, дүүг нь Ди Ху гэдэг. Түүний үеэл Челси Чанг Чиа-ру нь мэдээний хөтлөгч, сэтгүүлч мэргэжилтэй. Түүний гэр бүл Тайбэйд үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг.
Барби Шү болон түүний одоогийн нөхөр DJ Koo нар 2022 онд гэрлэлтээ батлуулсан. Тэд анх 1998-2000 оны хооронд болзож байсан бөгөөд агентлагийн зүгээс тэднийг болзохыг хориглосон учир арга буюу хоёр тийш болсон гэдэг. Үүнээс хойш Барби Шү Ван Сяофэй гэрлэсэн бол DJ Koo түүнтэй дахин учрах хүртэл ганц бие явсан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөөд байсан билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)