Лхагва гаргийн эхээр Энэтхэгт дэлхийн хамгийн том шашны цуглаан болов. Хинду шашны баяр ёслолын хамгийн ариун нандин өдрүүдийн нэгэнд олон арван сая сүсэгтэн голд усанд орохоор явдаг уламжлалтай. Гэвч энэ ариун өдөр эмгэнэлт үйл явдлаар дүүрэн байв. Энэ үеэр олон хүн амиа алджээ.
Орон нутгийн эмнэлгийн албан ёсны эх сурвалжийн хэлснээр, орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөөний дөрвөн цагийн орчимд 14 цогцос хүлээн авсан байна. Мөн 20 орчим хүн хөнгөн бэртсэн тул эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Энэтхэгийн эрх баригчид амиа алдагсдын тоог батлаагүй байна. Наадмын тусгай албаны ажилтан Аканкша Рана лхагва гаргийн эхээр хэд хэдэн хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн боловч албаныхан хохирлын хэмжээг үнэлсээр байгаа гэж мэдэгдэв.
Праяграж хотын Маха Кумб Мела голын ойролцоох далан хагарч, нурсан нь уг эмгэнэлт явдлын шалтгаан байв. Ройтерс агентлаг болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэрчүүд хэрэг болсон голын эргийн ойролцоо хэд хэдэн цогцсыг харсан гэж мэдээлжээ.
Л.Баяр