Хурдан морины хаврын уралдааны талаарх асуудлаар Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Засгийн газар хүний эрхийн асар ноцтой зөрчил бүхий шийдвэр гаргалаа. Дараа дараагийн арга хэмжээг авна гэдгээ илэрхийлье. Засгийн газар энэ үйл ажиллагаанд оролцож байгаа нь уяачид цол тэмдэг олгодогтой холбоотой. Тиймээс шийдвэр гаргуулах шалтгаан болж байна.
Уяачид цол, тэмдэгний төлөө асар хүчтэй лобби явуулж байгаа. Бид 20 жилээр буцаж ухарлаа. Угтаа бол бид хавар, өвөл биш зуны дэлгэр цагтаа л өв соёлоо тээж авч яваач гэж байгаа юм.
Засгийн газар хүний эрхийг зөрчжээ гэдгээ 2019 онд хүлээн зөвшөөрч, тогтоол гаргаж байсан.
Ийм шийдвэр гаргасныхаа төлөө Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өмнө очих ёстой. Мөн орон нутгийн удирдлагуудад зохион байгуулах эрхийг шилжүүлж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд туйлын зальжин үйл явдал боллоо. Засгийн газар яагаад хариуцлага хүлээх ёсгүй юм. Яагаад Засгийн газар хүүхдүүдийн ирээдүйг орон нутаг руу шилжүүлж байгаа юм бэ.
Яагаад хүүхэд хамгааллын анхан шатны тогтолцоо ажиллахгүй байгаа газарт эрх шилжүүлж байгаа юм бэ. Үүндээ Засгийн газар тайлбар өгөх ёстой.
Хүүхдийн хөгжих эрх гэдэг зүйл байх ёстой. Энэ бүхнийг уландаа гишгэсэн Засгийн газрын шийдвэрийг эрс эсэргүүцэж байна" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)