БАРИМТ 1
2003 оны зургадугаар сарын 06-нд мэндэлсэн. 22 настай.
БАРИМТ 2
"Эв Монгол" клуб, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн бөх.
БАРИМТ 3
Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн 4а ангийн оюутан.
БАРИМТ 4
Завхан аймгийн Баянтэс сумын харъяат.
БАРИМТ 5
2022 оны долдугаар сарын 07-нд Сумын начин, гурав хоногийн дараа Сумын заан цолонд хүрч байжээ.
БАРИМТ 6
2023 оны Завхан аймгийн баяр наадамд зургаа давж, Аймгийн харцага цол хүртсэн.
БАРИМТ 7
Аймгийн харцага цолыг хүртэхдээ гурвын даваанд Аймгийн нэмэх начин Р.Батсүхийг, дөрвийн даваанд Аймгийн заан Э.Баасандоржийг, тавын даваанд Улсын харцага М.Дармаабазарыг, зургаагийн даваанд Аймгийн нэмэх начин Б.Ганзолбоог тус тус давжээ. Харин долоогийн даваанд уг наадмын үзүүр бөх Аймгийн заан М.Лувсандоржид өвдөг шороодсон байна.
БАРИМТ 8
Тэрбээр аймаг, цэргийн цолтны барилдаанд анх удаагаа дунд шөвөгт шалгарч буй.
БАРИМТ 9
Сумын цолтны барилдаанд нэг удаа дөрөв, нэг удаа гурав давжээ.
БАРИМТ 10
Тэрбээр оны өмнө болсон "Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд үзүүр бөх Цэргийн заан Ө.Батсуурьт унасан.
Сэтгэгдэл (11)